0
Монгол түмний сэтгэлд хоногшсон олон сайхан дууны аялгууг зохиогч, Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн,нэрт хөгжмийн зохиолч Б.Магсаржав, гэргий МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Ж.Ганчимэг нарын "МААГАА60" хүндэтгэлийн концeрт өнөөдөр (2024.11.29) болно. Нэрт хөгжмийн зохиолч 60 насны ойн баяраараа ийнхүү сор болсон бүтээлүүдээ ард түмэндээ дэлгэж байна.
Энэхүү хүндэтгэлийн тоглолтод:
Тоглолт Улаанбаатар паласын концертын их танхимд 19:00 цагт болно. Энэ үдэш "Ээжийн чанасан цай", "Насны намар", "Хуарангийн шөнө", "Монгол омогшил", "Сүүн далай ээж", "Хилийн заставын хар нүдэн бүсгүй", "Би хөдөөний хүн", "Хоёрдож ирсэн хайр", "Зүүдэн бороо", "Зүрхний уяа" гэх мэт олон сайхан дуу дуулагдах юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.