dobu.mndobu

Хаан найргийн "Хатан Дулмаа" тэнгэрт дэвшлээ

0

НийтлэлчАдмин

Огноо2024-03-27

Хаан найргийн "Хатан Дулмаа" тэнгэрт дэвшлээ

Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Шагдарын Дулмаа 90 насандаа таалал төгсөж, Монголын утга зохиолд нөхөж баршгүй гарз тохиолоо. 

"Хаан найргийн хатан Дулмаа" хэмээн нэрлэгдсэн тэрээр 1934 онд Төв аймгийн Баян суманд төрсөн. Түүний зохиосон “Амьдрал хайр дээр тогтдог”, “Дандаа чамайгаа хайрлаж явъя”, “Хар нүдэн бүсгүй” шүлгүүд нь дуу болж, ард түмний дунд хагас зуун жил дуулагдаж, “Алтан зул” дуунд нь гэрэлт хөшөө босгосон билээ.

...Газар эхээс заяатай 
Ганган цэцгийн дэлбээг
хүн та өөрөө 
Хөндөж битгий тасдаарай...
АУЗ Ш.Дулмаа
Түүний ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Ум ма ни бад мэ хум

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.