0
Монголын үндэсний бөхийн холбооноос арванхоёрдугаар сард Монгол бөхийн өргөөнд болох барилдаануудыг хуваарийг танилцууллаа.
Тодруулбал,
-Арванхоёрдугаар сарын 07-нд 13:00 цагаас Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
-Арванхоёрдугаар сарын 10-нд 13:00 цагаас Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
-Арванхоёрдугаар сарын 14-нд 11:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
-Арванхоёрдугаар сарын 15-нд 13:00 цагаас "Хийморь төсөл”-ийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх VS Чөлөөт бөхийн багийн үндэсний бөхийн халз барилдаан 25 жил” багийн барилдаан,
-Арванхоёрдугаар сарын 21-нд 11:00 цагаас "Азтай залуус 12 сар” Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
-Арванхоёрдугаар сарын 29-нд 13:00 цагаас Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх өндөр чансаатай 128 бөхийн барилдаан тус тус болно.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.