dobu.mndobu

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Итали–Монголын бизнес форумын хаалтад үг хэлэв

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-04

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Итали–Монголын бизнес форумын хаалтад үг хэлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн томилогдон ажиллаж буй.

Тэрбээр 2025 оны 12 дугаар  сарын 02-нд Ром хотод зохион байгуулагдсан хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий Итали–Монголын бизнес форумын хаалтад оролцож, үг хэллээ.

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн :"Монгол Улс төв Азийн тэгш өндөрлөгт оршдог, далайгаас алслагдмал орон бөгөөд хөдөө аж ахуйн салбарт уламжлалт нүүдлийн мал аж ахуй давамгайлсан онцлогтой. Манай орны нийт 1,5 сая км² газар нутгийн 72.6 хувийг хөдөө аж ахуйн эдэлбэр газар, үүний 90.0 хувийг байгалийн бэлчээр, хадлангийн газар эзэлдэг. 

Дотоодын нийт бүтээгдэхүүний 31.7 хувийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбар бүрдүүлдэг бөгөөд орон нутгийн 85 хувь нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд суурилсан эдийн засагтай. Манай улс  60.0 сая толгой малтай, жилд 20.0 орчим сая ширхэг арьс шир, 9.0 мянга гаруй тонн ноолуур, 35.0 мянган тонн ноос бэлтгэдэг түүхий эдийн нөөцтэй. 
Монгол Улс хөдөө аж ахуйн салбараас гаралтай эрүүл хүнс үйлдвэрлэлийг хөгжүүлэх, цаашлаад экспортлох, мөн мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалтын түвшнийг ахиулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. 

Энэхүү бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал”,  “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнүүд бодитой хувь нэмэр оруулж, манай хувийн хэвшлийн үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид улам бүр шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортолж байна. 
Гэсэн хэдий ч малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд бүрэн боловсруулалт хийж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал манай улсад хараахан бүрэн суурилагдаагүй байна. 

Манай улсын найрсаг харилцаат Бүгд Найрамдах Итали Улс нь нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийн технологийн түвшинг тодорхойлдог, тэргүүлэх улсуудын нэг билээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.