dobu.mndobu

Улаанбаатарт өдөртөө -10 градус хүйтэн байна

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-05

Улаанбаатарт өдөртөө -10 градус хүйтэн байна

Өнөөдөр (2025.12.05) ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -28…-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -23…-28 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -8…-13 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр -12…-17 градус, бусад нутгаар -17…-22 градус хүйтэн байна.

Өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -12…-17 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2…+3 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -2…-7 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчим: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25…-27 градус, бусад хэсгээр -18…-20 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

Багануур орчим: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -24…-26 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.

Тэрэлж орчим:  Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө -24…-26 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.