dobu.mndobu

Мөрийтэй тоглоомд мөнгөө алдсаар хохирол нь 110 сая төгрөгт хүрчээ

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-09

Мөрийтэй тоглоомд мөнгөө алдсаар хохирол нь 110 сая төгрөгт хүрчээ

Цахим орчинд мөрийтэй тоглоом тоглож алдсан мөнгөө эргүүлэн олох гэсэн шалтгаанаар мөрийтэй тоглоомын хохирогч болсон хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна. 

Тухайлбал, иргэн Б нь 2025 оны гуравдугаар сараас эхлэн онлайнаар “Pokerrr-2” мөрийтэй тоглоом тоглож, нэр бүхий иргэдийн  данс руу нийт 110 сая төгрөгийг шилжүүлэн, цахим мөрийтэй тоглоомын хохирогч болж залилуулсан гэх хэрэг энэ сарын 08-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдэж,  шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд та бүхэн цахим мөрийтэй тоглоом танаас эд хөрөнгө, цаг хугацаа, ирээдүйн боломжийг тань хулгайлж байдаг гэдгийг ухамсарлан энэ төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирохгүй, холбогдохгүй байхыг ЦЕГ-аас анхааруулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.