dobu.mndobu

Хойд Солонгосыг харуулах УСК Монголд зураг авалтаа хийжээ

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-09

Хойд Солонгосыг харуулах УСК Монголд зураг авалтаа хийжээ

Солонгосын кино найруулагч Ким Хён Хёп-ийн "Бурханы найрал хөгжим" хэмээх кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох аж. Уг кинонд Хойд Солонгосын аж амьдралыг харуулахын тулд зарим нэг хэсгийн зураг авалтыг  Монгол Улсад ирж  зураг авалтаа хийжээ.

Зураг авалтын үед маш их хүйтэн байсан учир багийнхан болон жүжигчид их даарсан. Зарим үед камер хөлдөөд зураг авалт хийхэд хүндрэлтэй байжээ.

Бас нэгэн сонирхолтой зүйл нь 10 жилийн дараа дэлгэцнээ эргэн ирж байгаа жүжигчин Пак Си Ху голд дүрд нь тоглож байгаа ба 2AM  хамтлагийн дуучин Жун Жин Вүн болон манай зарим залуу жүжигчид оролцжээ.

Хойд Солонгос эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас олон улсын ямарч тусламж, дэмжлэг авах боломжгүй бөгөөд Хойд Солонгосынхон гадаад валют олохын тулд хуурамч найрал хөгжмийн хамтлаг  байгуулж ахлагчаар нь гол дүрд тоглож буй Аюулгүй байдлын ажилтан Пак Си Ху-г томилох аж. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.