0

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Батлан хамгаалах яамд хоорондын 13 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт 2025 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Монгол Улсад зохион байгуулагдлаа.
Зөвлөлдөх уулзалтад Монголын талаас Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Э.Гансүх, Бүгд Найрамдах Солонгос Улсын Батлан хамгаалах яамны Зүүн хойд Азийн бодлогын хэлтсийн дарга И Сын Бэ нар тэргүүлэн оролцов.
Уулзалтаар талууд бүс нутгийн аюулгүй байдлын талаар баримталж буй бодлого, батлан хамгаалах салбарын үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцож, хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн түвшинг ярилцаж, цаашдын чиглэлийг тодорхойлж, зарим асуудлуудаар харилцан зөвшилцөлд хүрлээ.
Мөн хоёр орны цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тэр дундаа цэргийн эмнэлгийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлан үзэж, хамтран ажиллахаар харилцан тохиролцов.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.