dobu.mndobu

Улсын онцгой комисс Цагааннуур суманд ажиллаж байна

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-16

Улсын онцгой комисс Цагааннуур суманд ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ч.Ундрам, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон аймгийн Онцгой комиссын гишүүд уг хуралд оролцлоо. 

Сэлэнгэ аймгийн засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Н.Лхагвадорж Сэлэнгэ аймгийн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, өвс тэжээлийн нөөц, аймгийн Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээнүүдийг Шадар сайдад танилцууллаа. 

Тус хуралдаанаар Сэлэнгэ аймгийн зарим сумдад өвөлжилт хүндэрч болзошгүй байгаатай холбогдуулан өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх

  • Зудын эрсдэлийг бодитоор үнэлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах
  • Малчдын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж , өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, 
  • Цасан шуурга, аюулт үзэгдлийн анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг иргэд, малчдад урьдчилан хүргэх
  • Зудын үед аймаг болон сумдын Онцгой комисс, хүн хүч, техникийн бэлэн байдлыг хангаж, хариу арга хэмжээний төлөвлөлт хийх 
  • Малчдад эрүүл мэндийн тусламжыг шуурхай үзүүлэх зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Шадар сайд орон нутгийн удирдлагуудад үүрэг болголоо. 

Мөн хуралдааны үеэр Улсын Онцгой комиссын зүгээс Сэлэнгэ аймгийн Хушаат суманд шуурхай албаны нэг авто машин, Шаамар сумын Дулаанхаан тосгонд нэг ковш машиныг шийдвэрлэж өгчээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.