dobu.mndobu

Гал түймрийн улмаас нэг иргэн амиа алджээ

Гал түймрийн улмаас нэг иргэн амиа алджээ

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 21-ний өдрийн 13:12 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн Б-ийн 3х3 метрийн хэмжээтэй зөөврийн амбаар, эд зүйлс шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан аж.

Уг гал түймэрт иргэн Б/53 настай, эрэгтэй/ өртөж нас барсан баржээ. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.