0

Эх орондоо гэмт хэрэг үйлдэн, Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг өнөөдөр (2025.12.23) Алтанбулаг олон улсын авто замын шалган нэвтрүүлэх хилийн боомтод хуяглан хүргэж, харьяалах улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүллээ.
Тус иргэн нь өөрийн харьяалах улсдаа эдийн засгийн гэмт хэрэгт холбогдон оргон зайлж, Монгол Улсад оршин сууж байсныг хяналт шалгалтаар илрүүлжээ. Улмаар улсын хилээр гаргаж, харьяалах улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн аж. Уг ажиллагааг Гадаадын иргэн, харьяатын газар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэс, Интерполын үндэсний төв товчоотой хамтран зохион байгуулсан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.