dobu.mndobu

Б.Энх-Оргил өнөөдөр ГАВЬЯАТ ТАМИРЧИН цол гардана

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-29

Б.Энх-Оргил өнөөдөр ГАВЬЯАТ ТАМИРЧИН цол гардана

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ой өнөөдөр (2025.12.29) тохиож байна. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулна. Энэ үеэр "Шандас ММА" дэвжээний тамирчин, холимог тулаанч Б.Энх-Оргилд Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээх юм. 

Б.Энх-Оргил дэлхийн холимог тулааны шилдэг холбоодын нэг "ONE Championship"-ийн "One Fight Night-38" тэмцээнд ялалт байгуулж, аваргын бүсийг эх орондоо авчирсан.

Мөн "Physical Asia" шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож, Монгол хүний хүч чадал, тэсвэр хатуужлыг олон улсад сурталчлан таниулсан билээ.

Б.Энх-Оргил нь холимог тулааны спортын төрлөөс төрөн гарч буй хоёр дахь Гавьяат тамирчин болж байна. Түүний багш Ж.Нарантунгалаг  холимог тулааны анхны гавьяат тамирчин болж байсан.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.