dobu.mndobu

2025 онд нийслэлд 190 гаруй км авто замыг засаж, шинэчилжээ

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-30

2025 онд нийслэлд 190 гаруй км авто замыг засаж, шинэчилжээ

2025 онд нийслэлийн хэмжээнд авто замын бүтээн байгуулалтын нийт 107 төсөл хэрэгжиж, 190.83 км авто замын бүтээн байгуулалт, засвар шинэчлэлийн ажил хийгдсэн байна.

Тодруулбал, 65 байршилд 136.6 км авто замд шинэчлэл, өргөтгөл болон их засварын ажлыг хийсэн бол 42 байршилд нийт 40.87 км шинэ авто зам барих ажлыг бүрэн гүйцэтгэлээ.

Үүнээс гадна 26,122 ам.метр авто зогсоол, 583 урт метр гүүрэн байгууламжийн ажил төлөвлөсөн хугацаандаа амжилттай хэрэгжсэн байна. Өнгөрч буй онд хийсэн томоохон замын бүтээн байгуулалтаас онцолбол, Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон зургаан эгнээ 3.9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг арвандугаар сарын 31-нд нээв. Тус авто зам нь хоёр талдаа хоёр метр өргөн явган хүний замтай байна. Мөн энэ онд Энхтайваны өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ онд авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах, хотын төвөөр дамжин өнгөрөх автомашины урсгалыг сааруулах стратегийн ач холбогдолтой “Туулын хурдны зам” төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж ажиллажээ. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, хотын төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сааруулах, Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг хуваалцах зорилгоор “Шинэ тойрог зам” төслийг нэг, хоёрдугаар тойрог замтай байхаар төлөвлөн хэрэгжүүлж байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.