dobu.mndobu

Р.Цэрэнпил: 55 нас хүртлээ нийт 40 литр цусаа бэлэглэсэн

Р.Цэрэнпил: 55 нас хүртлээ нийт 40 литр цусаа бэлэглэсэн

"Сар бүрийн 3 цусаа бэлэглэх өдөр" юм. Энэ өдөрт хүрэлцэн ирсэн Монголын донорын холбооны (МДХ) ахмад гишүүн, "Шударга журам" медальт, хүндэт донор Р.Цэрэнпилтэй ярилцлаа.  Долоон хүүхдийн ээж ахмад донор тэрбээр одоо ч хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулсаар, МДХ-ны явуулын хоёрдугаар багийн ахлагчаар ажиллаж байна.

-Та анх хэдэн оноос цусаа өгч эхэлсэн бэ?
-1980 оноос цусаа өгч эхэлсэн. Тэр үед би 20 настай залуухан бүсгүй Архангай аймгийн Тариат сумын эмнэлэгт сувилагчаар ажилладаг байлаа. Өнөөдөртэй харьцуулбал тухайн үед осол аваар, өвчин эмгэг харьцангуй бага байсан.

Гэхдээ л амьдрал буцалж байгаа хойно цусны хэрэгцээ шаардлага гарна шүү дээ. Би нэгдүгээр бүлгийн цустай болохоор олон удаа цусаа өгсөн. Төрөхийн хүндрэл, мэс ажилбар, нярайн өвчлөл гээд цусны хэрэгцээ шаардлага үе үе гарна. Тэр болгонд цусаа өгдөг байлаа.

-Хэдэн нас хүртлээ цусаа өгсөн бэ? Ер нь донорын үйлсийн сайхан нь юундаа байдаг гэж боддог вэ?
-55 нас хүртлээ нийт 40 литр цусаа бэлэглэсэн. 20 настайдаа нярайн хордлогод орж, хүнд өвдсөн хүүхдэд цусаа өгч байлаа. Удалгүй нөгөө хүүхэд маань эдгэж эмнэлгээс гарахыг харах сайхан байсан. Одоо 40 гарсан эр бий дээ.

Хүний амь насыг авардаг хамгийн том ачтан бол цусны донор. Хүн болгон донор болдоггүй, донор болгон Хүндэт донор болдоггүй юм. Ер нь эрүүл мэндийн том салбарын нэр хүндийг өргөж явдаг хүмүүс гэж ойлгож болно. Яагаад гэвэл эрүүл мэндээ байнга хянаж, шинжилгээнд тогтмол хамрагддаг гэдэг утгаараа шүү дээ. Эрүүл хүн л цусаа өгдөг.

-Баярлалаа. Таны эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Эх сурвалж: Цус сэлбэлт судлалын үндэсний төв

Хуваалцах:

|
Dobu хөтөч: Цахим номын сангийн нээлт болно

Dobu хөтөч: Цахим номын сангийн нээлт болно

9 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Ачаа тээвэрлэлт 20.5 хувиар өсжээ

Ачаа тээвэрлэлт 20.5 хувиар өсжээ

9 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Машины импорт 72,4 хувиар өсжээ

Машины импорт 72,4 хувиар өсжээ

15 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.