dobu.mndobu

Баярын өдрүүдэд 3 хүн осгож нас баржээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-05

Баярын өдрүүдэд 3 хүн осгож нас баржээ

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас байж болзошгүй гэх 3 дуудлага цагдаагийн ерөнхий газар бүртгэгдэжээ. 

Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 01-ээс нэгдүгээр сарын 02-ны шилжих шөнө Баянхонгор аймаг, Хан-Уул дүүрэг, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Хүн осгосон байдалтай нас барсан байна” гэх 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Урьдчилсан байдлаар 29-75 насны иргэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй болсны улмаас гадаа гудамжинд осгож амь насаа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдожээ.

Хүний цусан дахь спиртийн түвшин 0,2 хувиас ихэсвэл хөл дээрээ бүрэн тогтож чадхааргүйд хүрдэг байна. 

Осголт хөлдөлтийн улмаас хүн эрүүл мэндээрээ хохирохоос гадна насан туршийн хөдөлмөрийн чадвараа алдах цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй тул иргэд та бүхэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг ЦЕГ-аас зөвлөж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.