dobu.mndobu

О.Сийлэгмааг “Ёс зүйн зөрчил гаргасан“ гэж үзэж, БЗС-гийн ажлын албаны даргаас чөлөөлжээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-06

О.Сийлэгмааг “Ёс зүйн зөрчил гаргасан“ гэж үзэж, БЗС-гийн ажлын албаны даргаас чөлөөлжээ

Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан О.Сийлэгмааг "Ёс зүйн зөрчил гаргасан" гэж үзэж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Харин тэрбээр ирэх Лхагва гарагт мэдээлэл хийж, өөрийг нь ажлаас халсан шийдвэрийн эсрэг шүүхэд хандахаа мэдэгдлээ. Түүнийг 2024 оны наймдугаар сард дээрх албан тушаалд эргүүлэн томилж байсан юм.

О.Сийлэгмаа нь Боловсролын сайд П.Наранбаярыг "Боловсролын зээлийн сангийн тэтгэлгээр суралцагчдын тоог 13-аар хэтрүүлсэн нь зээлийн сангийн журам зөрчсөн" гэж үзэн албан бичиг хүргүүлсэн байна. Тодруулбал, Польш, Куба, Франц, Их британид суралцаж буй 41 сурагч эрэлттэй болон тэргүүлэх бус чиглэлээр суралцаж буй нь зээлийн сангийн журмыг зөрчиж байна гэж үзсэн байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.