0

Монгол шиг эрс тэс уур амьсгалтай орны хувьд мах бол, тэжээлийн эх үүсвэр болдог тул чухал хүнс юм. Энэ нь бие махбодыг хүйтнээс хамгаалж, өвлийн цагт хэрэгцээтэй өөх тос, уураг, витаминаар хангадаг, нүүдэлчдийн уламжлалт хоол тэжээлийн үндэс болдог билээ. Гэвч сүүлийн үед махны үнэ огцом нэмэгдэж байгаа нь иргэдийн дунд бухимдал үүсгэж байна. Үүний дагуу бид махны үнэ хаш ямар байгааг тодруулахаар Хүчит шонхор захыг зорилоо.
Хүчит шонхор захад 10 цагийн үед очиход хүний хөл хөдөлгөөн ихтэй байв. Гадаа нь хонины гулууз мах зарж буй хэсэг, харин зах дотор нь мах хэсэгчилэн зарж буй хэсэг гэх мэт мэтчилэн олон хэсэгтэй байв.
"Хүчит шонхор" захад худалдаалагдаж буй махны үнийн мэдээллийг толилуулж байна.
-Үхрийн цул мах 24.000-25.000 төгрөг
-Үхрийн ястай мах нь 21.000 төгрөг
-Адууны цул мах 15.000 төгрөг
-Адууны ястай мах нь 14.000 төгрөг
-Хонины махны цул 18.000–18.500 төгрөг
-Хонины ястай мах 13,500–14.000 төгрөг
-Ямааны цул мах 16.500-17.000 төгрөг
-Ямааны ястай мах 15,500-16.000 төгрөг
-Хонины гулууз мах 325 мянган төргийн үнэтэйгээр худалдаалагдаж байна.
Мөн иргэд махны үнийн хөөрөгдөлд бухимдалтай байгаагаа илэрхийлсэн юм. Үүний талаар илүү дэлгэрэнгүй энд үзэх боломжтой.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.