dobu.mndobu

3000-5000 хүний суудалтай "Улаанбаатар арена" спорт цогцолбор барина

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-07

3000-5000 хүний суудалтай "Улаанбаатар арена" спорт цогцолбор барина

Засгийн газрын өнөөдрийн (2026.01.07) хуралдаанаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр "Улаанбаатар арена" спорт цогцолбор барих асуудлыг хэлэлцлээ.

Хувийн хэвшлээс "Улаанбаатар арена" төслийг санаачлан, хамтран ажиллах санал ирүүлжээ.

Энэ спорт цогцолбор нь 3000-5000 хүний суудалтай, 20.000-35.000 ам.метр талбайтай, жилд 150-200 арга хэмжээ зохион байгуулж, 200.000-300.000 үзэгч татна, эдийн засгийн хувьд жил бүр 15-26 сая ам.долларын орлого олно тооцоолжээ.

Нийт 74 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хувийн хэвшил бүрэн хариуцах нөхцөлтэй аж.

Ерөнхий сайд Г.Занданшатар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт төслийг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль, журмыг баримтлан ажиллахыг даалгалаа.  

Төсөл хэрэгжсэнээр иргэдийн хөдөлгөөний дутагдал, стрессийг бууруулж эрүүл мэндийг дэмжих, гэмт хэрэг, хорт зуршил зэрэг нийгмийн сөрөг нөлөөллийг бууруулж, улмаар урьдчилан сэргийлэх, залуусын эерэг соёлыг дэмжих ач холбогдолтой. Түүнчлэн эдийн засгийн хувьд шинэ ажлын байр бий болгох, спортын аялал жуулчлалыг хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэж үзжээ.

Улаанбаатар хотын хүн амын 65 хувийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг ч спортын ордон, заалны хүрэлцээ хангалтгүй, ихэнх нь хуучирсан тул залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж хязгаарлагдмал, хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж дутмаг байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.