dobu.mndobu

Венесуэл улс АНУ руу өндөр чанартай, түүхий тос нийлүүлнэ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-07

Венесуэл улс АНУ руу өндөр чанартай, түүхий тос нийлүүлнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр буюу нэгдүгээр сарын 6-нд өгсөн ярилцлагадаа Венесуэл улсын түр засгийн газар АНУ-д өндөр чанартай, хориглогдсон түүхий тос нийлүүлнэ гэж мэдэгдэжээ.

Тэрбээр “Венесуэл улсын түр засгийн газар АНУ-д 30-50 сая баррель өндөр чанартай, хориглогдсон түүхий тос нийлүүлнэ гэдгийг зарлахад таатай байна. Энэхүү түүхий тосыг зах зээлийн үнээр зарна” гэж Трамп TruthSocial-аар дамжуулан мэдэгдэж байв.

Түүхий тосыг хадгалах хөлөг онгоцоор тээвэрлэж, АНУ-ын боомтууд руу шууд хүргэхээр болжээ.
Тэрээр Эрчим хүчний сайд Крис Райтад энэ төлөвлөгөөг нэн даруй хэрэгжүүлэхийг даалгасан бөгөөд “АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд би хөрөнгийг хянаж, Венесуэлийн ард түмэн болон АНУ-ын иргэд аль алинд нь ашиг тусаа өгөхөд ашиглах болно” гэжээ.

50 сая баррель газрын тосны зах зээлийн үнэ 3 тэрбум доллар хүртэл байх төлөвтэй байна.

Ташрамд дурдахад, энэ сарын 3-нд Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсны дараахан болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхийлөгч Трамп Венесуэлийн газрын тосны салбарыг сэргээн босгох санаачилга байгаагаа зарлаж, “Венесуэлийн газрын тосны салбар удаан хугацаанд бүрэн зогсонги байсан. Бид дэлхийн хамгийн том АНУ-ын эрчим хүчний компаниудыг авчирч, газрын тосны дэд бүтэц болон бусад зүйлийг сэргээн босгоход тэрбум, тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх болно” гэдгийг илэрхийлж байв.

 

Эх сурвалж: ABC News

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.