dobu.mndobu

А.Амартүвшин: Ширээ сандал хүрэлцэхгүй, агааржуулалтгүй орчинд 60-80 хүүхэд суралцахыг “Эрүүл, аюулгүй орчин” гэж үндсэн хуулийн цэц үзлээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-09

А.Амартүвшин: Ширээ сандал хүрэлцэхгүй, агааржуулалтгүй орчинд 60-80 хүүхэд суралцахыг “Эрүүл, аюулгүй орчин” гэж үндсэн хуулийн цэц үзлээ

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин иргэнийхээ хувиар Үндсэн хуулийн цэцэд хүүхдийн сурч боловсрох эрх, хэмнэлтийн тухай хуулийн заалтаар зөрчигдөж байна хэмээн хандсан. 

Тодруулбал, сургууль цэцэрлэгийн тоног төхөөрөмж худалдан авах тендерийн гэрээгээ 5 дугаар сарын 31-ний дотор хийгээгүй бол Хэмнэлтийн тухай хуулиар төсвийг эгүүлэн татдагийг хүүхдийн сурч боловсрох эрхэнд халдаж байна хэмээн хандсан юм. 

Тэгвэл гомдлын хариуг уржигдар буюу 2026.01.07-ны өдрийн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэж хүүхдийн сурч боловсрох үндсэн эрхэд халдаагүй хэмээн шийдвэрлэжээ. 

Энэ шийдвэрийн талаар гомдол гаргагч иргэн А.Амартүвшин “Ширээ сандал хүрэлцэхгүй, агааржуулалтгүй анги танхимд 60-80 хүүхэд сууж суралцах нь эрүүл аюулгүй орчин гэж Цэц үзлээ. Хүүхдүүд өвдсөн үедээ эмнэлгийн коридорт хэвтэх нь эрүүл аюулгүй орчинд өсөн торниж байна гэжээ. Хамгийн гол нь Үндсэн хуулиар хугацаагүй олгосон эрхийг Хэмнэлтийн тухай хуулиар хугацаа тогтоож буйг Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж миний бие үзээд байгаа юм. Та бүхэн маань ч гэсэн санал нийлж байна уу?“ хэмээжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.