dobu.mndobu

"Дубай руу явсан дарга нарыг Даваа гарагт ажилдаа ирэхэд нь хариуцлага ярина"

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-09

"Дубай руу явсан дарга нарыг Даваа гарагт ажилдаа ирэхэд нь хариуцлага ярина"

Татварын ерөнхий газрын дарга С.Наранцогт цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Нийслэлийн татварын газрын дарга болон дүүргийн татварын хэлтсийн дарга нарын нийт 10 хүн Дубай руу аяллаар яваад ирээгүй байгаа юм. Татварын газрын дарга нь аяллаар явуулахгүй гэхэд тэд үл тоон, зөвшөөрөлгүйгээр ийн явжээ. Тус дарга нар өнгөрөгч Бямба гарагт явсан. Ирэх амралтын өдрүүдээр буюу маргаашаас ирэх юм байна. Тэдний Даваа гарагт (2026.01.12) ажилдаа ирэхэд нь сонсох ажиллагаа явуулж, хариуцлага ярих аж.

Энэ талаар Татварын ерөнхий газрын дарга С.Наранцогт "Нийслэлээс Дубай руу явах аялал зохион байгуулж байгаа тухай мэдээллийг Нийслэлийн татварын газрын дарга надад танилцуулсан. Би явуулахгүй, явж болохгүй гэж тухайн үед нь үүрэг болгосон. Ингэхэд аяллаа цуцална гэж хэлээд гараад явсан. Энэ асуудлаа хэрхсэн талаар надад эргээд мэдэгдэх үүрэгтэй байсан боловч юу ч хэлээгүй. Өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагт Нийслэлийн татварын газрын дарга, дүүргийн татварын хэлтсийн дарга нар гэх мэт дунд шатны удирдлагууд Дубай руу явсан гэдэг мэдээлэл байна. Тэд одоогоор Монголд ирээгүй. Ирэх амралтын өдрүүдээр ирэх сураг гарсан. Даваа гарагт ажилдаа ирэх байх. Тэр үеэр хариуцлага ярина. Явуулахгүй, боломжгүй гэж урьдчилж анхааруулаад байхад явсан байгаа юм. Харин дүүргийн төрийн сангийн хэлтсийнхэн явсан эсэхийг мэдэхгүй байна. Холбогдох байгууллагуудаас нь тодруулсан нь зөв байх" хэмээн хэллээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.