dobu.mndobu

Улаанбаатарт үүл багсана, цас орохгүй

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-12

Улаанбаатарт үүл багсана, цас орохгүй

Малчид иргэдэд зориулсан мэдээ:   

13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна. 

2026 оны 01-р сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Дархадын хотгор, Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Орхон, Ерөө голын хөндийгөөр -20...-25 градус, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -13...-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр +3...-2 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутгаар -3...-8 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -14...-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -14...-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -14...-16 градус хүйтэн байна.    

05 цагт Улаанбаатар: -19 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.