dobu.mndobu

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 38 захирал Солонгост туршлага судалжээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-14

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 38 захирал Солонгост туршлага судалжээ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлууд Солонгосын Өмнөд Чунчон мужийн Борён хотод айлчилж, хоёр орны боловсрол, соёлын солилцоог дэмжих арга замын талаар хэлэлцжээ.

Борён хотын захиргааны хурлын танхимд угтан авч, уулзалтыг зохион байгуулсайн байна.

Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудын захирлууд зэрэг 38 боловсролын албан тушаалтан оролцсон уг уулзалтанд Борён хотын засаг даргын орлогч мэндчилгээ дэвшүүлж, залуучуудын дунд боловсрол, соёлын солилцоог дэмжих арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, Борён хоттой танилцах аялал зэрэг арга хэмжээ зохион байгуулжээ.

Уулзалтын дараа төлөөлөгчид Борёнд хотод хоёр шөнө, гурван өдөр байрлаж, Мучанпо цамхаг, Нүүрсний музей, Сонжусаны амралт зугаалгын хүрээлэн зэрэг томоохон аялал жуулчлалын газруудаар зочилжээ. Түүнчлэн тэд боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэх практик арга замыг судлахын тулд Ажоу Мотор коллеж, Чуннам Далайн Шинжлэх Ухааны Ахлах сургууль зэрэг орон нутгийн боловсролын байгууллагуудаар зочилжээ.

Борён хотын удирдлагууд “Энэхүү айлчлал нь Борён хот болон Улаанбаатар хотын боловсролын салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлнэ гэж найдаж байна” гэжээ.

Үүний зэрэгцээ, Борён хот өнгөрсөн оны 11-р сарын 8-нд Улаанбаатар хоттой бизнесийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, эдийн засаг, боловсрол, соёл, аялал жуулчлал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон салбарт солилцоогоо өргөжүүлж байна. гэв

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.