dobu.mndobu

АНУ 75 улс орны цагаачлалын визийг түтгэлзүүллээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-15

АНУ 75 улс орны цагаачлалын визийг түтгэлзүүллээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн удирдсан Төрийн департамент АНУ-д цагаачдын талаарх дүрмийг чангатгасан арваннэгдүгээр сард гаргасан тушаалын дагуу цагаачлалын визний өргөдөл хүлээн авахыг зогсоохыг консулын ажилтнуудад даалгасан гэж мэдэгдэв.

1-р сарын 21-нээс эхлэн түдгэлзүүлэх энэхүү хориг нь виз хүсэгчдийн дийлэнх хувийг бүрдүүлдэг цагаачлалын бус виз, түр жуулчны болон бизнесийн виз хүсэгчдэд хамаарахгүй. АНУ 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон 2028 оны Олимпийн наадмыг зохион байгуулахтай холбоотойгоор цагаачлалын бус визний эрэлт ирэх сар, жилүүдэд огцом нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

"Трампын засаг захиргаа Америкийн ард түмнээс баялгийг нь булааж авах гэж буй хүмүүсийн Америкийн цагаачлалын системийг зүй бусаар ашиглаж байгааг зогсоож байна" гэж тус яамны мэдэгдэлд дурджээ. "Төрийн департамент нийгмийн халамж, тэтгэмж авах гадаадын иргэдийг оруулахаас урьдчилан сэргийлэхийн тулд цагаачлалын журмыг дахин үнэлж 75 орны цагаачлалын виз олголтыг түр зогсоолоо."

Цагаачлалын виз түдгэлзүүлсэн орнууд:

Афганистан, Албани, Алжир, Антигуа ба Барбуда, Армени, Азербайжан, Багамын арлууд, Бангладеш, Барбадос, Беларусь, Белиз, Бутан, Босни, Бразил, Бирм, Камбож, Камерун, Кабо Верде, Колумб, Конго, Куба, Доминика, Египет, Эритрей, Этиоп, Фижи, Гамби, Гүрж, Гана, Гренада, Гватемал, Гвиней, Гаити, Иран, Ирак, Зааны ясан эрэг, Ямайка, Йордан, Казахстан, Косово, Кувейт, Киргизстан, Лаос, Ливан, Либери, Ливи, Македони, Молдав, Монгол, Монтенегро, Марокко, Балба, Никарагуа, Нигери, Пакистан, Конго улс, Орос, Руанда, Сент Киттс ба Невис, Сент Люсиа, Сент Винсент ба Гренадин, Сенегал, Сьерра-Леоне, Сомали, Өмнөд Судан, Судан, Сири, Танзани, Тайланд, Того, Тунис, Уганда, Уругвай, Узбекистан, Йемен гэх зэрэг орнууд оржээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.