0

Сургуулийн барилга нь нурж байгаа ч Булган аймгийн Тэшиг Сумын ерөнхий боловсролын сургуулийнхан ДЭЛХИЙН боловсрол хайж Солонгосыг зорьжээ.
Солонгосын Гимчон Их Сургууль Булган аймгийн Тэшиг Сумын ерөнхий боловсролын сургуультай боловсролын гэрээ (Санамж бичиг)-т гарын үсэг зурж, Гимчон Их сургуулийн боловсролын дэд бүтэцтэй биечлэн танилцах аяллыг амжилттай зохион байгуулжээ.
Энэхүү санамж бичгээр дамжуулан хоёр улсын боловсролын зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, харилцан хүчин чармайлт гаргах, авьяаслаг хүүхдүүдийг бэлтгэх, боловсролын орчин, системийг сайжруулах, орон нутгийн үйл ажиллагааг дэмжих, сайн боловсролын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар болжээ.
Ялангуяа Гимчон Их Сургууль Булган аймгийн Тэшиг Сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэргэжлийн боловсролын хөтөлбөрөө хэрэгжүүлэх бөгөөд Тэшиг сумын бага, дунд, ахлах сургуульд боловсролын үйлчилгээг жигд явуулахын тулд практик дэмжлэг үзүүлэх ажээ.
Айлчлалын баг Гимчон Их Сургуулийн эрүүл мэндийн дэд бүтцийн давуу талыг ихээхэн сонирхож байгаагаа илэрхийлж. Тэд Физик эмчилгээний тэнхим, Сувилахуйн тэнхимийн хамгийн сүүлийн үеийн лабораториудаар аялах, номын сан зэрэг сургалтын дэмжлэг үзүүлэх Солонгосын дэвшилтэт боловсролын системийг мэдэрчээ.
Үүнийг уншсан танд Нисванис хамтлагийн “Сургууль нураасай Сургууль нураасай” гэдэг дуу санаад бууж байгаа байх шүү.
Чарлаа хонх цочоон дуугарлаа
Царай муутай багш шүлсээ цацан донгосно
Хичээлийн хэнээтнүүд их мэдэгч царайлаад
Тал зассан харцаар түүнийг ширтэнэ
Хичээл эхэллээ Хичээл эхэллээ
Хичээл эхэллээ Хичээл эхэллээ
Самбарын өмнө зуун жилээр ганцаардаж
Санаа сэтгэлээр унаад хэрэггүй
Бусдын ам сул шүү дээ
Чихний сонсгол чинь сайн биз дээ
Санаа сэтгэлээр унаад хэрэггүй
Санаа сэтгэлээр унаад хэрэггүй
Хяналтын ажлын цаг дуусахаар
Хичнээн шил архины өрөнд орох юм бэ
Залхаан цээрлүүлэгч сургууль сөнөөсэй
Зааварлагч зөвлөгч багш тэтгэвэрт гараасай
Тэтгэвэрт гараасай Тэтгэвэрт гараасай
Тэтгэвэрт гараасай Тэтгэвэрт гараасай
Ширээн дээр шүлсээ гоожуулж унтах сайхан
Шилтэй архины бөглөө мулталж уух сайхан
Хөөрхөн бүсгүйн харцанд өртөх сайхан
Хөл дээрээ тогтож ядталаа согтох сайхан
Сургууль нураасай Сургууль нураасай
Сургууль нураасай Сургууль нураасай
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.