dobu.mndobu

Оксфордын Их Сургуульд элсэх өргөдөл өгсөн ч 12 настай Бэк Канхёнд татгалзсан хариу иржээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-16

Оксфордын Их Сургуульд элсэх өргөдөл өгсөн ч 12 настай Бэк Канхёнд татгалзсан хариу иржээ

12 настайдаа Оксфордын Их Сургуулийн Компьютерийн Шинжлэх Ухааны тэнхимд элссх хүсэлт илгээсэн авьяаслаг оюутан Бэк Канхён-ыг саналыг нь авахаас татгалзсан гэдгийг хэлжээ.

Тэрбээр энэ сарын 14-нд өөрийн YouTube сувагт нийтэлсэн бичлэгтээ “Оксфордын Их Сургуулийн Компьютерийн шинжлэх ухааны тэнхимийн элсэлтийн хариу гарсан. Олон хүн намайг дэмжсэн ч харамсалтай нь Окфордын их сургууль саналыг минь хүлээж аваагүй” хэмээн хэлсэн байна.

Бэк тухайн үеийн мэдрэмжээ хуваалцахдаа “Би өөрөөсөө их зүйл хүлээсэн. Маш их бухимдаж, суугаад уйлсан” гэжээ. Гэсэн ч би үүнийг давж гарна. Энэ бол надад ихийг заасан утга учиртай сорилт байлаа. Би энд зогсохгүй, дахин оролдох болно. Намайг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа” хэмээн зоригтой байр суурь илэрхийлсэн байна. 

Өнгөрсөн оны есдүгээр сард Бэк “Оксфордын Их Сургуульд өргөдөл гаргах нь” нэртэй бичлэг нийтэлж, Их Британид гадаадад суралцахад шаардлагатай Олон улсын А түвшний Математик, Дэвшилтэт математик, Физик, Хими хичээлүүдээс бүгдээс нь хамгийн өндөр үнэлгээ болох A+ авснаа танилцуулж байсан юм. Ташрамд дурдахад, түүнийг 204 IQ-тай гэдэг юм. 

2012 онд төрсөн Бэк Канхён 9 настайдаа дунд сургуульд элсэн орж, 2023 онд Сөүлийн Шинжлэх Ухааны Ахлах Сургуульд элссэн ч нэг улирлын дараа сургуулиа орхисон байна. Тэрбээр тухайн үед “Би асуудал шийддэг машин болохыг хүсээгүй. Харин илүү бүтээлч үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн” хэмээн тайлбарлаж байжээ.

Залуу наснаасаа онцгой авьяас, тодорхой зорилгоо илэрхийлж ирсэн Бэк Канхёны цаашдын алхам олон нийтийн анхаарлыг татаж байна.

 

Эх сурвалж: kmib.co.kr

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.