0

Иргэн Монхорын Төртогтох Нийслэлийн Засаг даргыг иргэдийн шууд сонгуулиар сонгодог болгох тухай хуулийн төсөл санаачлах өргөдлийг d-parliament-д гаргажээ.
Ингэхдээ, "Дэлхийн олон улс орны олон зуун хот тэр дундаа ардчилсан засаглалтай улс бүр Хотын даргаа сонгуулиар сонгож, хариуцлага, үр дүн, мөрийн хөтөлбөр нэхэж чадаж байна" гэсэн байгаа юм.
Өргөдлийг 2026 оны нэгдүгээр сарын 5-нд санаачилжээ. Одоогоор 6939 иргэн дэмжиж, гарын үсэг зурсан байна.
Гарын үсэг цуглуулах хугацаа хоёрдугаар сарын 14-нд дуусахаар байна. Энэ хугацаанд 33 мянган хүн дэмжвэл УИХ-д ажлын хэсэг байгуулна. 70 мянган хүний санал авбал түр хороо байгуулна. Харин 100 мянган хүн дэмжвэл УИХ-аар хууль батлах эсэхийг хэлэлцэх юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.