dobu.mndobu

Нөөцийн махыг өнөөдрөөс эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-20

Нөөцийн махыг өнөөдрөөс эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална

Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн худалдаалж эхэлнэ. Энэ талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэнгээс тодруулжээ. 

УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн “Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан энэ жил 5000 тонн үхэр, хонины махыг нөөцлөн бэлтгэсэн. Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 410 хүнсний дэлгүүрээр энэ сарын 20-ноос эхлэн жижиглэн хэлбэрээр худалдаална. Үнийн хувьд хонины махыг 13 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр борлуулна. Өнгөрсөн жилүүдэд нөөцийн махыг гуравдугаар сараас худалдаалдаг байсан бол энэ жил махны нийлүүлэлт багасаж, үнийн хөөргөдөл ихэссэн тул борлуулалтыг эрт эхэлж байна. Мөн “Амар байна уу” сар шинийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны үеэр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна” гэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.