0

“Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-иас эрчим хүчний хязгаарлалттай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргажээ.
Үүнд "Эрчим хүчний салбарт хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж, эх үүсвэрүүдэд технологийн хүндрэл, техникийн гэмтэл гарсны улмаас Төвийн бүсийн эрчим хүчний систем чадлын дутагдалтай ажиллаж байна.
Монгол Улсын эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн нийслэл хотын хэмжээнд тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг, цагийн хуваарийн дагуу 1 цаг 30 минутын хугацаатайгаар хязгаарлалтуудыг ээлжлэн хийж байгаа болно.
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнууд 24 цагийн хүндрүүлсэн горимд ажиллаж байгаа тул эрхэм хэрэглэгч та бүхэн нөхцөл байдлыг ойлгон, эрчим хүчний хэрэглээндээ хэмнэлт хийн, ашиглаагүй цахилгаан хэрэгслээ унтрааж бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү.
Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах үүднээс "Диспетчерийн үндэсний төв" ТӨХХК-иас дээрх зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа ба хэвийн ажиллагааг сэргээхээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа болно. Энэхүү үүссэн нөхцөл байдалд эрхэм хэрэглэгч та бүхнээс хүлцэл өчье" гэжээ.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.