0

Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна.
Тодруулбал, цахим орчинд “Хэрэв та тэтгэвэртээ гарсан, Хаан банкны дансаар тэтгэврээ авдаг бол “OK” гэж бичээд 80 сая төгрөг авна” гэх худал мэдээлэл байршуулж, иргэдийг залилан мэхэлж байна.
Уг зарын дагуу “OK” гэж бичсэн иргэдээс:
• Овог, нэр
• Утасны дугаар
• Банкны хувийн мэдээлэл зэргийг авч, улмаар өөр төхөөрөмжөөс тухайн иргэний банкны аппликейшнд нэвтрэх оролдлого хийж, баталгаажуулах зургаан оронтой кодыг худал хэлж хэлүүлэн аваад, банкны данс руу нь хууль бусаар нэвтэрдэг аж.
Ингэснээр тухайн иргэдийн нэр дээр гарах боломжтой зээлийг авч, мөнгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан залилангийн гэмт хэрэг бүртгэгдээд байна.
Иймд иргэд та бүхэн:
• Зургаан оронтой баталгаажуулах кодыг хэнд ч хэлэхгүй байх
• “Мөнгө, зээл олгоно” гэх цахим зар, мессежинд итгэхгүй байх
• Банк, төрийн байгууллага хэзээ ч утсаар болон чат-аар нууц код асуудаггүйг анхаарах
• Сэжигтэй тохиолдол илэрвэл Цагдаагийн байгууллага болон банканд яаралтай хандана уу.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.