dobu.mndobu

16 настай охиныг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр болно

16 настай охиныг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 20 настай эрэгтэй Ц.Дагвадорж гэгч нь 16, 32 настай эмэгтэйг хөнөөсөн байж болзошгүй хэрэгт яллагдагчаар татагдсан. Ц.Дагвадорж нь 16 настай охины амь насыг хөнөөхдөө Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нартай хамт байсан бөгөөд тэднийг тус хэргийн хамжигч хэмээн үзэж хорьсон юм. Мөн тус хэрэгт хамсаатан 16 настай Х.Энхсайханд хилийн хориг тавиад байсан юм.

Өнгөрсөн хугацаанд тухайн хэрэг дээр хоёр удаа урьдчилсан хэлэлцүүлэг өрнүүлсэн. Харин өнөөдөр /2025.01.22/ Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гэм буруугийн шүүх хурал болох юм. Мөн шүүх хурал хаалттай болох юм.

Тус хэрэг Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны зургаадугаар 20-21-нд шилжих шөнө гарсан. Хууль хяналтын байгууллагаас 1 жил гаруй хугацаанд хэргийг шалгасан юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.