dobu.mndobu

Ц.Дагвадорж нарт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Ц.Дагвадорж нарт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Өчигдөр өглөө 10.00 цагт Баянгол, Хан-Уул, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 16 болон 32 настай хоёр эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэлсэн.

Орой 17.00 цагийн орчимд хэргийн нотлох баримттай танилцаж эхэлсэн бөгөөд танилцах явц дуусаагүй тул шүүх хурлыг 22.00 цагт завсарлуулсан. Улмаар өнөөдөр 08.30 цагаас үргэлжилж байна.

Энэ талаар 16 настай хохирогч охины ээж өөрийн цахим хуудаснаа "Шүүх хурал одоо 2 дах өдрөө үргэлжлэх гэж байна. Зарим яллагдагчийн өмгөөлөгч нар хэрэг ярьж мэтгэлцэхээс гадна үхсэн хүн үг хэлэх биш гэсэн шиг ямар эрээ цээргүй олуулаа нийлж охиныг минь харлуулах гэж дайрч байна вэ. Хүний олон хүнээ барьдаггүй гэнэ үү. Харин ч хүний олноор миний охиныг барих нь битгий хэл онц хэрцгийгээр хөнөөсөн энэ асуудлаа тайлбарлах нь хүний ёсонд нийцэх байх. Үнэн ил болох болтугай. Шүүх хурлын дараа олон хуурмаг баг авч хаягдах байх аа" гэжээ. 

Ташрамд дурдахад, тус хэрэг Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны зургаадугаар 20-21-нд шилжих шөнө гарсан. Хууль хяналтын байгууллагаас нэг жил гаруй хугацаанд хэргийг шалгасан юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.