0

Гаалийн ерөнхий газраас хэвийн боов, еэвэнгийн экспортын статистик мэдээ гаргажээ.
Тодруулбал, Монгол Улс 2024 онд Швед, Швейцар, Бүгд Найрамдах Солонгос Улс руу нийт 1,975 кг хэвийн боов экспортолсон байна. Үүнээс гадна сүүлийн 3 жилийн хугацаанд АНУ руу хэвийн боовыг тогтмол, их хэмжээгээр экспортолж байна.
Харин 2025 оны байдлаар Швед улс руу хийгдсэн еэвэнгийн экспортын хэмжээ хамгийн өндөрт хүрч, Европын зах зээлд Монголын уламжлалт гурилан бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж буйг илтгэж байна.
Эдгээр үзүүлэлт нь дотоодын хүнсний үйлдвэрлэгчид олон улсын стандарт, чанарын шаардлагыг ханган, экспортын зах зээлээ тогтвортой тэлж буйн тод жишээ болж байна.


Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.