0

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор "Улаанбаатар өвлийн наадам 2026” арга хэмжээг 14 дэх жилдээ зохион байгуулж байна.
Уг арга хэмжээ нь Монголын үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг дэмжих, иргэдийг эрүүл, спортлог зөв дадалд уриалах ач холбогдолтой юм. “Улаанбаатарын өвлийн наадам – 2026” Скай резорт цанын баазад өнөөдөр, маргааш /нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд/ болно.
Наадмын үеэр зохион байгуулагдах тэмцээн, уралдаан:
Наадмын үеэр зохион байгуулагдах үзүүлбэр, үйлчилгээ:
Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1000 гаруй баг тамирчин оролцохоос гадна БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан Уйгар, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Казакстан, АНУ-аас гэх мэт Монгол туургатны 50 гаруй гадаад тамирчин оролцоно.
Улаанбаатар өвлийн наадам руу Х:23 Сүхбаатарын талбай-Маршал таун-Скай ресорт чиглэлд нэг автобус явж байна. Сүхбаатарын талбайгаас Скай ресорт- том хүн 1000, хүүхэд 200 төгрөг
Цагийн хуваарьтай танилцана уу
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.