dobu.mndobu

25 дахь удаагийн өвлийн олимп өнөөдөр Миланд эхэлнэ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-06

25 дахь удаагийн өвлийн олимп өнөөдөр Миланд эхэлнэ

Итал улсын Милан хотод 25 удаагийн өвлийн  олимп өнөөдөр буюу энэ сарын 6-наас 22-ны өдрүүдэд  болно. Дөрвөн жилд ганц удаа зохион байгуулдаг олимпын наадамд ойролцоогоор 3,500 тамирчин оролцож, спортын 16 төрөл, 116 тэмцээнд 19 хоногийн турш медалийн төлөө өрсөлдөх юм.
 
“Милан–Кортина” 2026 өвлийн олимпын наадамд манай улсаас гурван тамирчин оролцохоор болсон. Тодруулбал, Монгол улсаа төлөөлж өвлийн олимпын XXV наадмын гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар оролцоно. Мөн Монгол тамирчин анх удаа уулын цанын төрөлд оролцохоор болсон нь А.Ариунбат юм. 

2025 оны арванхоёрдугаар сард Ромд ирсэн олимпын бамбар Италийн 20 бүсийн 110 муж нутгаар 12000 км аялан өнөөдөр Миланд иржээ.  

Дэлхийн өвд багтсан Итали улсын алдартай газраар аялсан олимпын бамбар өнөөдөр Милан хотын “Сан Сиро” цэнгэлдэх хүрээлэнд асах юм. Хөлбөмбөгийн ариун дагшин сүм гэгддэг тус цэнгэлдэхэд олимпын бамбар асахад хэдхэн цаг үлдлээ. Энэ алдарт цэнгэлдэх хүрээлэнгийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.