dobu.mndobu

“Дэрэн” клубийн өсвөрийн тамирчид “Yangshuo cup-2026” олон улсын цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-07

“Дэрэн” клубийн өсвөрийн тамирчид “Yangshuo cup-2026” олон улсын цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын Гуанши мужийн Янгшуо хотод нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 6-ны хооронд зохиогдсон ОУ-ын хүүхдийн “Yangshuo CUP”-2026 хөлбөмбөгийн цомын тэмцээнд Монгол Улсаас Дэрэн клубийн өсвөрийн тамирчид амжилттай оролцоод ирлээ.

Тус тэмцээнд 7 улсын 110 баг шандас сорьсон бөгөөд Дэрэн клубээс U8, U10, U12 насны ангилалд 3 баг 50 тамирчин, багш дасгалжуулагчийн бүрэлдхүүнтэй оролцлоо. Үүнээс U8 насны тамирчид 8 тоглолт хийснээс 6 хожил, 1 тэнцэл, 1 хожигдолтойгоор 30 багаас шөвгийн 4-т шалгарч Хүрэл медал, цомын эзэд боллоо.

Харин U10 насны баг тамирчид нийт 8 тоглолт хийснээс 4 хожиж 4 хожигдсон үзүүлэлтээр 16 багаас 7 дугаар байрт бичигдэж тэмцээнийг өндөрлүүлсэн бол U12 насны баг тамирчид нийт 8 тоглолт хийж 4 хожил, 1 тэнцэл, 3 хожигдлоор 15 багаас тэмцээний 6 дугаар байрт тус тус шалгарлаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.