0

Өнгөрсөн нэгдүгээр сарын 30-ны өдөр /2026.01.30/ Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, тус эмнэлгийн захирал Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Улмаар оронд нь Н.Лхажийг ерөнхий захирлаар томилсон юм.
Тэгвэл томилогдоод 10 ч хоноогүй Н.Лхажийг өнөөдөр /2026.02.09/ үүрэг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг тус эмнэлгийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргажээ. Тодруулбал, Н.Лхажий нь Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ)-ийн захирлын ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.