0

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчид Нийслэлийн Засаг даргын тамгын газраас төв талбайд шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд "Улаанбаатарын мөнгөн шөнө" тоглолтыг сүр дуулиантайгаар хийсэн юм. Тэгвэл төв талбайн шинэ жилд зориулж 881 сая төгрөг зарцуулжээ.
Тодруулбал, арванхоёрдугаар сарын 15-нд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Нийслэлийн Соёл урлагийн газар руу "Улаанбаатар мөнгөн шөнө а/х зардал" гэсэн утгатайгаар 547 сая 445 мянган төгрөг шилжүүлсэн байгаа юм. Мөн "Иргэдэд зориулсан шинэ жилийн арга хэмжээний зардал" нэрээр 103 сая 995 мянган төгрөг, "Мөсөн хотхон" нэрээр 230 сая төгрөг шилжүүлсэн байна.
Үндсэндээ, 881 сая 440 мянган төгрөгийг шинэ жилийн арга хэмжээнд зориулсан байгаа юм.
.png)
Уг мөнгийг юу юунд зарцуулсныг харвал,
-Өвлийн өвгөн, цасан охидод - 5 сая,
-Зууны манлай Эстрадын дуучин, МУГЖ Б.Сарантуяад 6 сая,
-Хурд хамтлагийн гитарчин, МУГЖ Д.Отгонбаярт 5 сая,
-Найруулагчийн багт - 51 сая,
-Чингис хаан хамтлагийн ахлагч, МУАЖ Д.Жаргалсайханд 8 сая,
-Бүжиг дэглээчийн багт 17 сая,
-Б.Шижирбатад 7 сая,
-МУГЖ Т.Ариунаад 10 сая,
-Баг, масктай үзүүлбэрт 12 сая,
-Хатан туул бүжгийн хамтлагт 8 сая,
-Циркчдэд 14 сая,
-Хөтлөгч Э.Цолмонбаяр, Э.Ууганбаяр нарт тус бүр 8 сая, Н.Барсмаад 5 сая,
-THE HU хамтлагт 70 сая,
-Маркетинг, брэндийн багт 7,5 сая,
-Тайз, хөгжим, дэлгэц зэргийн түрээсэнд - 243 сая 640 мянга,
-Гэрэлтүүлэг, чимэглэлд - 81,2 сая
-Мөсөн хотхон хийхэд 230 сая төгрөг зэрэг байдлаар зарцуулсан байна.
.png)
.png)
.png)
.png)
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.