dobu.mndobu

НҮБ-ын COP17 бага хурлын Хөх бүсийн түр байгууламжийг барих эрх GL Events компанид олгогдлоо

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-11

НҮБ-ын COP17 бага хурлын Хөх бүсийн түр байгууламжийг барих эрх GL Events компанид олгогдлоо

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулна. “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриан дор болох уг хурлаар цөлжилт, газрын доройтлын асуудлыг хэлэлцэх бөгөөд 197 орны төлөөлөгчид оролцох юм.

Хурлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын эзэмшил газарт зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд хөх бүс дэх түр барилга байгууламжийг барих, зочлох үйлчилгээний зарим ажлыг нийслэлийн зүгээс хариуцан ажиллаж байна. Энэ хүрээнд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, гүйцэтгэгчийг тодруулжээ.

Үндэсний хорооны дэргэдэх Ажлын хэсгийн үнэлгээгээр эцсийн шатанд Франц улсад төвтэй GL Events компани шалгарсан байна. Тус компани нь 2011-2024 оны хооронд нийт 11 удаагийн COP арга хэмжээнд үндсэн болон туслан гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай.

Тодруулбал, GL Events нь Рио-3 конвенц болох UNCCD, UNFCCC, UNCBD-ийн хүрээнд зохион байгуулагдсан хурлуудын түр байгууламжийг НҮБ-ын стандартын дагуу барьж гүйцэтгэж байсан бөгөөд 2024 онд Саудын Арабын Вант Улсын Эр-Рияд хотноо болсон UNCCD-ийн COP16 бага хурлын түр байгууламжийг барьсан туршлагатай юм.

Ийнхүү COP17 хурлын бэлтгэл ажил шат дараатай үргэлжилж байна.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.