0

Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу 2026 оны хоёрдугаар сарын 28-ны Бямба гарагт бүх нийтээр нөхөж ажиллана.
Тодруулбал, 2026 онд цагаан сарын битүүн мягмар гарагт тохиож байгаатай холбогдуулан хоёрдугаар сарын 17-ны ажлын өдрийг амралтын өдөр болгон шилжүүлсэн байна. Харин уг ажлын өдрийг хоёрдугаар сарын 28-ны Бямба гарагт нөхөн ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Ингэснээр баярын үеэр иргэдийг илүү зохицуулалттай амрах боломж бүрдүүлэхийн зэрэгцээ ажлын өдрийн тооцооллыг тэнцвэржүүлэх зорилготой гэж албаныхан мэдээллэсэн юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.