dobu.mndobu

Цалинтай ээжийн ₮50 мянгыг ₮500 мянга болгох өргөдөл гаргажээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-25

Цалинтай ээжийн ₮50 мянгыг ₮500 мянга болгох өргөдөл гаргажээ

Иргэн Д.Төгс-Арвижих "Цалинтай ээж" буюу гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжид сар бүр олгодог 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдлийг нийтийн өргөдлийг цахим хуудаст байршуулж, иргэдийн саналыг авч байна. 

Тэрбээр "Одоогийн зах зээл, ээжүүдэд өгч байгаа 50 мянган төгрөгийн тэтгэмжийн харьцаа хамаарал огт нийцдэггүй. Бодит байдал дээр сүү, живх хоёр авч хүрдэггүй учир нэмэх шаардлагатай" гэжээ.

2026 оны хоёрдугаар сарын 5-нд байршуулсан уг саналыг одоогоор 3541 иргэн дэмжиж, саналаа өгөөд байна. 

30 хоногийн хугацаанд 100 мянган иргэн дэмжиж санал өгвөл энэ асуудлыг хуулийн төсөл болгон, УИХ-аар хэлэлцэх эрх зүйн орчин бүрдэх юм. 

Уг саналыг дэмжиж байвал ЭНД дарж гарын үсэг зурах боломжтой.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.