dobu.mndobu

Автомашинтай зорчиж явсан дөрвөн иргэн Буйр нуурт живж, нас баржээ

Автомашинтай зорчиж явсан дөрвөн иргэн Буйр нуурт живж, нас баржээ

Дорнод аймгийн “Буйр нуурт автомашин живлээ” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу хоёрдугаар сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн Цагдаагийн болон Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн ажиллаж, 34 настай, эрэгтэй “Ч” Toyota Prius маркийн автомашиныг жолоодон Буйр нуур дээгүүр зорчиж явахад хар хил үүсэж, мөс цөмөрч 2-34 насны дөрвөн хүн автомашинтайгаа живж нас барсан болох нь тогтоогдоод байна.

Уг хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.

Гол, нуурын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байгаа тул иргэд, жолооч та бүхэн цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.