0

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Тус дугаарт дөрвөн талархал иржээ. Тодруулбал,
Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Чаминчулуун: Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Сутайнбуянт” ХХК-ийн Ч:46 (Улаанчулуут-Вокзал) чиглэлд үйлчилдэг жолооч нар өөрсдийн санаачилгаар автобусны эцсийн зогсоол орчмыг цэвэрлэж, өөрсдөө материалаа гарган бие засах газартай болгосон байна. Ажлын амжилт хүсье. Баярлалаа.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Наран: Ч:40 (Алтан тариа-Улаанхуаран) чиглэлд явж байсан “Блюбус” ХХК-ийн 4-034 гарааш дугаартай автобусны жолооч Б.Баярбаатар нь өндөр настай хүнтэй маш сайхан харьцаж, сайхан үйлчилж байгаад үнэхээр их баярлалаа.
Хан-Уул дүүргийн иргэн Д.Пүрэвсүрэн: Ч:53 (Яармаг-Ард кино театр) чиглэлд явж байсан "Эрдэм транс " ХХК-ийн 13-157 гарааш дугаартай автобусны жолооч Б.Амаржаргалд маш их баярлалаа. Автобус нь маш цэвэрхэн тухтай, зүйр цэцэн үг хэвлээд наасан байсан нь маш их таалагдлаа, сэтгэгдэл өндөр үйлчлүүллээ.
Хан-Уул дүүргийн иргэн Цэнд-Аюуш: Ч:15 (Нисэх-5 шар) чиглэлд явж байсан "Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ-ын 15-065 гарааш дугаартай автобусны жолооч Ч.Бадамдорж хүүгийн маань мартаад буусан утсыг олж хямгадаад бидэнд хүлээлгэж өгсөнд баярлалаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.