0

Монголын үндэсний бөхийн холбооноос гуравдугаар сард зохион байгуулах барилдаануудын хуваарийг гаргажээ.
Тодруулбал,
Гуравдугаар сарын 1-ний Ням гарагт 13:00 цагт "Эх орончдын өдөр"-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан,
Гуравдугаар сарын 7 Бямба гарагт 13:00 цагт "Хангайн Ган-Эрдэнэ" ХХК-аас зохион байгуулж буй Завхан аймгийн Түдэвтэй сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын начин Усныхын Балжиннямын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,
Гуравдугаар сарын 13 Баасан гарагт 11:00 цагт Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,
Гуравдугаар сарын 14 Бямба гарагт 13:00 цагт Монгол цэргийн өдөрт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 128 бөхийн барилдаан,
Гуравдугаар сарын 15 Ням гарагт 13:00 цагт Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын түүхт 80 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, улсын гарди Пунцагийн Сүхбатын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,
Гуравдугаар сарын 21 Бямба гарагт 13:00 цагт Наурызын баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
Гуравдугаар сарын 22 Ням гарагт 11:00 цагт Мобиком корпорацийн нэрэмжит барилдаан,
Гуравдугаар сарын 28 Бямба гарагт 14:30 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /зургаадугаар тойргийн сүүлийн хагас/,
Гуравдугаар сарын 29 Ням гарагт 14:30 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /долоодугаар тойргийн эхний хагас/ тус тус болно.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.