dobu.mndobu

Ургац алдсан тариаланчдын зээлийн үндсэн төлбөрийг 6 сар хүртэл хойшлуулна

Ургац алдсан тариаланчдын зээлийн үндсэн төлбөрийг 6 сар хүртэл хойшлуулна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах мэдээллийг хүргэлээ.

Монгол Улсын Засгийн газар-ын “Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2025 оны 204 дүгээр тогтоолоор байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ган, мөндрийн улмаас 2025 онд ургац алдсан тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, 2023-2025 онуудад арилжааны банкаас авсан, Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй эргэлтийн хөрөнгийн зээлийн үндсэн төлбөрийг 6 сар хүртэлх хугацаагаар хойшлуулах зохицуулалт хийхээр болсон байна. Уг шийдвэрийн дагуу тус яамнаас холбогдох арилжааны банкуудтай эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулжээ.

Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг хойшлуулах энэхүү арга хэмжээнд Засгийн газрын хүүгийн дэмжлэгтэй эргэлтийн хөрөнгийн зээл авсан иргэн, аж ахуйн нэгжүүд хамрагдах юм.

Мөн аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газруудаас ирүүлсэн ган, мөндрийн улмаас хохирол амссан иргэн, аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг нэгтгэн холбогдох арилжааны банкуудад хүргүүлсэн байна.

Иймд 2025 онд ган, мөндрийн улмаас ургац алдсан газар тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд харилцагч арилжааны банкдаа хандан хүүгийн хөнгөлөлттэй эргэлтийн хөрөнгийн зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулах хүсэлтээ гаргахыг салбарын яамнаас зөвлөлөө.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.