0

Ардчилсан намаас шинэ гишүүд бүртгэж авах an.mn вэб сайтыг нээж, хувь хүний нууц, эмзэг мэдээлэл болох иргэдийн регистрийн дугаар, гэрийн хаяг, нас, хүйс зэрэг мэдээлэл ил байгаа нь хууль зөрчиж байна. Мөн энэ мэдээллээ хаанаас олж авсан талаар тайлбар хийх хэрэгтэй хэмээн зарим иргэд асуудал дэвшүүлээд байна.
Энэ талаар Хуульч О.Батхүү өөрийн цахим хуудасдаа өөрийн байр сууриа хууль зүйн өнцгөөс хийжээ.
Ардчилсан нам сонгогчдын нэрсийн жагсаалтыг хууль бусаар ашиглаж байгаа үйлдэлдээ уучлал гуйхын оронд өөрсдийгөө өмөөрч ярилцлага өгсөн байх юм.
Тиймээс хариуг нь өгье гэж бодлоо. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэх, танилцах, ашиглах журам гэж бий. Үүнийг УБЕГ, ТЕГ-ын даргын хамтарсан тушаалаар баталдаг.
Энэ журмын 3.3.1, 3.3.2 дахь хэсэгт нэрсийн жагсаалтыг "нэрийн давхцал байгаа эсэх, сонгуулийн эрх бүхий иргэн бүртгэгдсэн эсэхийг нягтлан шалгах" зорилгоор ашиглуулна гэж заасан байдаг.
Үүнээс өөр зорилгоор ашиглаж болохгүй. Гэтэл Ардчилсан нам энэ жагсаалтыг гишүүн бүртгэхдээ ашиглаж байна.
Энэ бол хууль зөрчиж байгаа үйлдэл мөн. Үүнээс гадна журмын 3.4.7-т нэрсийн жагсаалтыг санал хураалт явагдаж дууссанаас хойш ажлын 3 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хүлээлгэж өгөх ёстой.
Гэтэл Ардчилсан нам хүлээлгэж өгөөгүй байна. Өгөөгүйгээр барахгүй ашиглаж байна. Бас л хуулийн зөрчил.
Ингэж улаан цайм хууль зөрччихөөд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга нь өөрийгөө өмөөрөөд яриа өгөөд зогсож байх юм. Том улстөрийн хүчин юм бол олигтой хуулийн баг бүрдүүлээрэй гэж захих байна! гэжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.