0

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйл, мөн Төрийн албаны зөвлөл-ийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгаруулалт зохион байгуулагдаж байна.
Шалгалтын үйл ажиллагаанд ЭМЯ-ны ТНБД, Салбар зөвлөлийн дарга Д.Очирбат, ЭМДЕГ-ын дарга, салбар зөвлөлийн гишүүн Ц.Батбаатар болон бусад холбогдох удирдлага, гишүүд оролцож, хууль, журмын хэрэгжилт, ил тод, шударга байдлыг ханган ажиллаж байна.
Тус шалгалтад нийт 61 оролцогч бүртгүүлснээс 47 албан хаагчийн бүртгэл баталгаажиж, шалгалтад оролцож байгаа бөгөөд удирдах болон гүйцэтгэх албан тушаалын 19 сул орон тоонд өрсөлдөж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.