dobu.mndobu

"Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран эмийн нэгдсэн худалдан авалтын санамж бичигт гарын үсэг зурав"

"Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран эмийн нэгдсэн худалдан авалтын санамж бичигт гарын үсэг зурав"

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 27-нд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска нар харилцан ойлголцлын санамж бичигт гарыг үсэг зуржээ. 
Энэхүү санамж бичгийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP) олон улсын байгууллагаар дамжуулан эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээнд түгээмэл хэрэглэдэг, зардал өндөр, нэн шаардлагатай, тасалдал үүсэх өндөр эрсдэлтэй эмийг чанартай, боломжийн үнээр нэгдсэн худалдан авалтаар шууд нийлүүлэх боломж бүрдэж байна.
Тухайлбал, “Төрөөс төлбөрийг нь хариуцах зарим өвчин эмгэг, түүний эмийн жагсаалт”-д байдаг тасалдал үүсэх эсдэлд ороод байсан гемофилийн эсрэг эмийг уг санамж бичгийн хүрээнд худалдан авах юм. Гемофилийн эсрэг эмийг цус бүлэгнэлтийн эмгэгтэй өвчтөнд тогтмол тарьж, цус алдалтаас сэргийлэх, цус алдалтыг эмчлэхэд хэрэглэдэг. Мөн уналт таталтын эсрэг эмүүдийг ч нэгдсэн худалдан авалтаар нийлүүлэх эмийн жагсаалтад оруулж байна.
Санамж бичигт гарын үсэг зурах үеэр, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газар, бодлогын яамны зүгээс эмийн үнэ, чанарын асуудалд ихээхэн анхаарч ажиллаж байгаа бөгөөд чанартай эмийг боломжийн үнээр худалдан авах тогтолцоо руу шилжих эхний том алхам хийгдэж буйг онцлов. 
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) нь Монгол Улсын Засгийн газартай тогтвортой хөгжлийн зорилтууд, үндэсний хөгжлийн бусад тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаад талархал илэрхийлье.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.