dobu.mndobu

Энхийг сахиулагчид 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авч, эх нярайг эсэн мэнд амаржууллаа

Энхийг сахиулагчид 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авч, эх нярайг эсэн мэнд амаржууллаа

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн баг Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын Абьeмном мужид энгийн иргэдийг хамгаалах үүргийг нэр төртэйгөөр хэрэгжүүлж байна.

Хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн тус бүс нутагт үүссэн нөхцөл байдлын улмаас 1400 гаруй иргэн хамгаалалт хүсэж баазад нэвтэрснийг Монгол цэргүүд шуурхай хүлээн авч, нийт 1400 гаруй энгийн иргэнийг хамгаалалтад авчээ.

Энгийн иргэдийг хамгаалах ажиллагааны хүрээнд цэргийн багийн зүгээс эмнэлгийн майхан төхөөрөмжлөн анхан шатны тусламжийн цэг байгуулж, шархадсан иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн, шаардлагатай иргэдийг бусдаас тусгаарлан зохион байгуулалт хийсэн байна.

Түүнчлэн хамгаалалт хүсэж нэвтэрсэн орон нутгийн иргэдийн дунд төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэй байсныг баазын эмч ахлах дэслэгч Ц.Цэрэнлхам, сувилагч дэд ахлагч Д.Ууганбаяр нар мэргэжлийн өндөр ур чадвар гарган эх барьж, эх, нярайг эсэн мэнд амаржуулсан байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид энхийг сахиулах үүргийнхээ хүрээнд энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хариуцлагатай, шуурхай, мэргэжлийн түвшинд ажиллаж байгааг энэхүү үйл ажиллагаа илтгэн харуулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.