0

2026 оны гуравдугаар сард олгох хүүхдийн мөнгө болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн олголтын хуваарийг танилцууллаа. Иргэдэд олгогдох халамжийн мөнгөн дэмжлэгүүдийг дараах өдрүүдэд шилжүүлэхээр байна.
Тодруулбал, энэ сарын 12 болон 25-ны өдрүүдэд нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт, мөн алдар цолтон, ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт, тусламжийг олгоно.
Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгийг гуравдугаар сарын 12-нд шилжүүлэх бол хүүхдийн мөнгөн тэтгэмж, эцэг эх болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг гуравдугаар сарын 19-нд олгохоор товложээ.
Харин гуравдугаар сарын 25-нд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний хөлс, онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, насны хишиг, “Эхийн алдар” одонгийн мөнгөн тусламжийг тус тус олгох юм.
Иргэд тэтгэвэр, тэтгэмжийн олголттой холбоотой мэдээллийг харьяа сум, хорооны нийгмийн ажилтнаас авах боломжтой байна.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.